Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Жаргалтай Дарханы хүүхдүүд” уриан дор “Хүүхдийн баяр-2016”-г тэмдэглэн өнгөрүүллээ

2016-06-03

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Дарханчууд “Жаргалтай Дарханы хүүхдүүд” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр Дархан 50 цогцолборт аймгийн Засаг дарга А.Энхболд тэргүүтэй аймгийн удирдлагууд хүүхэд багачууддаа баяр хүргэсэн юм. 
Тус цогцолборт Дархан-Уул аймгийн ЕБС-дын “Зөв монгол хүүхэд”, “”Авъяас” хөтөлбөрийн хүрээнд  сурлага, урлаг, спортын амжилтаараа үе тэнгийхнээ манлайлж, аймаг, улсынхаа нэр алдрыг өндөрт өргөж яваа  бид бүхний бахархал болсон “Шилдэг тэргүүний 1000 хүүхдийн баярын” жагсаал болсоноос гадна 300 хүүхдийн бие биелгээ, авьяаслаг хөгжимчин хүүхдүүд, Шонхоодой ардын циркийн жүжигчид, Аймгийн шилдэг найрал дуучид, “Морин хуур” төвийн хөгжимчид гээд авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт болов. 
 
Аймгийн ОБГ-аас “Аюулгүй амьдрах ухаанд суралцая” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг 11-15, 16-18 насны ангилалд, “Гал тоглоом биш” зургийн уралдааныг 18 жилдээ 2-5, 6-10 насны ангилалд тус тус зохион байгуулж шагналыг гардуулсан юм. Мөн Найрамдал талбай, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд дугуйн уралдаан, үндэсний бөхийн барилдаан, “Би дуучин” дууны уралдаан, үлгэрийн баатруудын тоглолт, хөгжөөнт тоглоом, сугалааг явуулахаас гадна эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан хүнсний болон тоглоомын худалдаа явагдлаа.
Хүүхдийн дуу хуур инээд хөөр цалгилсан энэ өдөр зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бяцхан үрсдээ хүндэтгэл үзүүлэх үүднээс төв замын хөдөлгөөнийг 09:00-18:00 цагийн хооронд хаасанд иргэд талархаж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%