Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна

2016-06-10

Дархан сумын 1 дүгээр багийн иргэн Пүрэвдорж овогтой Наранхүү нь БНСУ-д 120 сая төгрөгийн өртөгтэй нуруу нугасны мэс засалд орохоор болсон тул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийгмийн Хөгжлийн Хэлтсээс Төрийн болон ТББ-даас түүний эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс хандив өгөхийг хүссэн юм. Энэхүү хүсэлтийг аймгийн ИТХ-ын ажлын алба хүлээн авч,  ААНБ, иргэдэд хандан дэмжлэг хүссэн уриалгыг хүргүүлсэн юм. Үүний дагуу Хаанчлалын Дархан Түншлэл ТББ хүлээн авч өнгөрсөн 14 хоногийн турш гишүүдийнхээ дунд хандивын аян өрнүүлжээ. Сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар цугларсан 551.400 төгрөгийг  /2016.06.08/ тус ТББ-ийн тэргүүн С.Энхтайван НХХ-ийн мэргэжилтэн Мөнхсүрэнгийн хамт П.Наранхүүгийн ээж болох Х.Батаа гуайд гардуулан өглөө.

Та бүхнийг тус хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Таны өнөөдрийн хандивлах сэтгэлийн дэм, маргаашийн гэрэлт ирээдүйг гийгүүлэх болно.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%