Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан хотын 22 дахь “Хүндэт иргэн”-ээр ОУХМ Б.Цэвээндашийг өргөмжиллөө

2016-06-17

Гималайн уулсын ноён оргил  Эверестийн /8848м/ 2 талаас нь гарсан анхны монгол хүнээр тодорч, улс, аймаг орон нутгийнхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгаж буй Уулын спортын Олон Улсын хэмжээний мастер Базарханд овогтой Цэвээндашийг аймгийн ИТХ-ын 50 дугаар тогтоолоор Дархан хотын  “ХҮНДЭТ ИРГЭН” цол, тэмдгээр өргөмжилсөн юм.

Энэхүү нэр хүндтэй эрхэм шагналыг гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /2016.06.17/ зохион байгуулагдсан бөгөөд ОУХМ Б.Цэвээндаш нь Дархан хотын 22 дахь хүндэт иргэн болж байна.

Тэрээр өмнө нь энэ оргилд 2012 онд гарсан туршлагатай уулчин. Өнгөрсөн жил гавьяат тамирчин Т.Гүррагчаагийн хамт дахин Эверестийг зорьсон ч газар хөдлөлтийн улмаас авиралтаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Харин энэ жил тус оргилд гурав дахь удаагаа Төвдийн талаас нь авиран, дахин алтан соёмбот тугаа мандуулжээ.

Б.Цэвээндаш нь Эверестийн /8848м/ ноён оргилд 2 удаа мандсан  Дархан-Уул аймгийнхаа тугийг хадгалуулахаар дурсгасан юм.

Мөн Дархан хотын 22 дахь “Хүндэт иргэн” Б.Цэвээдаш нь Дархан хотын  “Хүндэт дэвтэр”-т мөнхөрлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%