Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж /2016.06.21/,
цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн
шийдвэрлэлээ.
Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай:
Монгол Улсын Ардын
жүжигчин цолоор 15 дугаар сургуулийн бүжгийн багш С.Соёл-Эрдэнийг, Монгол Улсын
Гавъяат жүжигчин цолоор Залуучууд театрын уран бүтээлч Г.Батцэнгэл, О.Оюунчимэг,
Д.Энхбат нарыг, Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор Залуучууд
театрын уран бүтээлч О.Золбаяр, М.Цогт нарыг, мөн Монгол Улсын Урлагийн гавъяат
зүтгэлтэн цолоор 4, Алтан гадас одонгоор 7, Хөдөлмөрийн хүндэт медалиар 16
хүнийг шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.
Суудлын
мөнгө олгох тухай:
Монгол улсын Засаг захиргаа, нутайг дэвсгэрийн нэгж,
түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дахь заалтыг үндэслэн,
аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намуудад суудлын тоогоор
олгодог дэмжлэгээс МАН-аас гарсан Төлөөлөгчдөд 2016 онд тус намд оногдох
санхүүжилтээс эхний хагас жилийн дэмжлэгийг тооцон олгохоор боллоо.
Сүмүүдийн зөвшөөрөл сунгах тухай:
Монгол Улсын Төр,
сүм хийдийн харилцааны тухай хуулийн
3 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн, тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Дархан
Христийн чуулган”, “Тосгон Долоо дахь өдрийн Адвентист” сүмүүдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг
1 жилийн хугацаатайгаар тус тус сунгахаар тогтоолоо.