Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Сум хөгжүүлэх сан”-гийн төсөл сонгон шалгаруулах хурал өнөөдрөөс эхэллээ

2016-07-04

Сум хөгжүүлэх сан”-гийн төсөл сонгон шалгаруулах хурал өнөөдөр /2016.07.04/ эхэлж байна.

Нийт 108 төсөл сонгон шалгаруулалтад ирсэн бөгөөд үүний  74 нь иргэн, 34 нь аж ахуй нэгжийн төсөл юм.

Эхний өдөр иргэдээс ирүүлсэн төслийн шалгаруулалт явагдах бол энэ сарын 5-нд аж ахуй нэгжээс ирүүлсэн төслийг шалгаруулна. Сонгон шалгаруулалтын эхний шатанд төсөл сонгон шалгаруулах түр зөвлөлийнхөн төсөл нэг бүртэй газар дээр нь явж танилцан судалгааг хийж тухай бүрд нь гишүүд өөрсдийн үнэлгээг өгсөн. Харин 2 дахь шатанд төслийн эзэд сонгон шалгаруулалтын хуралд биечлэн оролцож, төслөө тайлбарлан хамгаалж байна.

Хоёр шатны шалгаруулалтын эцсийн дүнд 23 гишүүний өгсөн оноог нэгтгэн эрэмбэлж, хамгийн өндөр оноо авсан 30 гаруй иргэн, аж ахуй нэгжид 8-15 сая хүртэлх төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгох юм.

эх сурвалж: Дархан сумын ЗДТГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%