Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУРГУУЛИЙН ОРЧИН “SCHOOL POLICE” ЭРГҮҮЛИЙГ АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ИРГЭДИЙН САНАЛЫГ СОНСЛОО

2016-08-18

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим Дархан сумын дэргэдэх Иргэний танхим хамтран өнөөдөр /2016.08.18/ “Сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх  “SCHOOL POLICE” эргүүл ажиллуулахад иргэдээс санал авах тухай”  хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Иргэний танхимын дарга А. Янжмаа болон Төрийн байгууллагын төлөөлөл  Цагдаагийн газар, БСГ, ХХГБХХ, ЕБС-ийн захирал эрхлэгч, нийгмийн ажилтан, Багийн ИНХ-ын дарга, иргэдийн төлөөлөл зэрэг 80 гаруй иргэд оролцож санал өгөв.

Хэлэлцүүлгийн эхэнд Цагдаагийн газрын Хүүхдийн ахлах байцаагч Р.Мөнхтуяа мэдээлэл хийсэн юм.

 Дархан-Уул аймагт Ерөнхий боловсролын сургуулийн орчим гарсан зам тээврийн ослын улмаас 2015 онд 9, 2016 онд 10 насанд хүрээгүй хүүхэд хохирсон нь өмнөх онтой харьцуулахад  11,1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Мөн Цагдаагийн газраас хийсэн судалгааны дүнд сургууль орчимд зам тээврийн осол болон танхайрах, дээрмийн хэргүүд өссөн үзүүлэлт гарсан гэв.

2015 онд туршилтын байдлаар хэрэгжүүлсэн “SCHOOL POLICE” эргүүлийн үйл ажиллагаанд ЕБС-ын 1-5 дугаар ангийн эцэг эхчүүд хамрагдсан бөгөөд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхдүүдийг хичээлд ирэх, тарах цагаар замын хөдөлгөөнд зөв оролцуулж хэвшүүлэхэд тодорхой ахиц гарсан. Гэвч “Эргүүлийн ажиллах журамд заасны дагуу үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно” гэсэн заалт хэрэгжихгүйгээс, батлагдсан цагийн хуваарийн дагуу бүрэн ажиллахгүй, эргүүлийн үр дүн хангалтгүй байгаа нь ажиглагдаж байгаа юм.

Иймд ЕБС түүний орчинд  үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эргүүлийг ажиллуулах журмыг боловсруулахад иргэдийн саналыг тусгаж, аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөр хэлэлцүүлэн, цаашлаад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдах учиртай.


Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос бичгээр санал авсан бөгөөд юуны түрүүнд сургууль орчмын хил хязгаарыг тодорхой болгох, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, хурд сааруулагч байрлуулах, журамд сургуулийн захиргаа, эцэг эхчүүд, нийгмийн ажилтнуудын ажил үүргийг тодорхой заах, сургууль орчмын дэлгүүрүүдэд архи, тамхи зарах зөвшөөрлийг олгохгүй байх, цуцлах зэрэг саналуудыг гаргаж байлаа.  

Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат : “Сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх  “SCHOOL POLICE” эргүүлийн ажиллах боломж”-ийг бүрдүүлэхийн тулд эрх зүйн акт гарсан байх учиртай.  9 дүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө шийдвэр тогтоолыг батлуулж  ажил хэрэг  болгоно  гэсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%