Төсвийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой зарцуулах замаар иргэдийн ая тухтай, тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хорооллыг иж бүрнээр нь тохижуулах замаар иргэдийн амьдрах орчныг сайжруулахын тулд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Жишиг хороолол” төслийг батлан хэрэгжүүлж, 2013 онд “Жишиг хороолол”-1 төсөл Дархан сумын 11,12 дүгээр багт амжилттай хэрэгжсэн ба 2014 онд “Жишиг хороолол-2” төслийг Дархан сумын 4, Өргөө багийн нутаг дэвсгэрт орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн бол 2015 онд “Жишиг хороолол-3” төслийг Дархан сумын 9, 10 дугаар багуудад 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн байна.
“Жишиг хороолол”-1
төсөл төслийн хүрээнд: 3.2 мян м2 талбай бүхий 200
автомашины зогсоол, 4.9 мян м2 талбай бүхий 2.5 км урттай явган
хүний зам тохижилтын хамт, 16.2 мян м2 талбай бүхий ногоон
байгууламж хашаажуулалтын хамт, 0.5 км сайжруулсан шороон зам, 0.4 км асфальтан
хучилттай замын шинэчлэлт, хорооллын дотор сүүлийн үеийн эрчим хүчний хэмнэлттэй
Led гэрэл 100 ш, 9 хэсэг газарт
хүүхдийн тоглоомын иж бүрэн талбай,
150-200 хүний суудалтай задгай талбай зэрэг байгууламжуудыг шинээр байгуулж
ашиглалтад тус тус оруулсан байна.
Мөн “Жишиг хороолол-2” төслийн хүрээнд 5 байрны зоорийн давхрын инженерийн
шугам сүлжээг шинэчлэн засварлаж, 5 байрны гадна фасадны өнгө үзэмжийг
сайжруулан төв автозамын дагуух 82
ширхэг гудамжны гэрлийг LED гэрэлтүүлгээр шинэчилсэн байна.
“Жишиг хороолол-3” төсөл
хэрэгжсэнээр шинээр 16 ш сүүлийн үеийн Led гэрэлтүүлэг, Авто
машины зогсоол /26 хэсэг
газарт 2 583 м2 талбайд , Авто замын өргөтгөл 726.4 м3 талбайд/, Хороолол
доторхи явган хүний зам 1019м2, Хогийн сав 11 ширхэг, Сандал 22 ш/ Ногоон байгууламжийн ажлыг 8 хэсэг газарт
1150м2 төмөр сараалжин хашаа, 201ш навчит модны суулгац, 8492 м2 талбайд ногоон
байгууламжийн ажил/,
Хүүхдийн тоглоомын талбай багц-1,2 төслийн хүрээнд /8 хэсэг газарт
тохижилтын ажил үүнд сагсан бөмбөгийн талбай 4 хэсэг газарт, Сандал 104 ширхэг,
Сүүдрэвч 8 ширхэг, 229 м2 талбайг хашаажуулж, 40 ширхэг хогийн сав, Олон талт
тоглоом 8 ширхэг, Бялдаржуулах төхөөрөмж 20 ширхэг/ ажлыг хийснээр иргэдийн
амьдрах ая тухтай орчныг бүрдүүллээ.
2015 онд Дархан сумын 9,10 дугаар
багуудад "Жишиг хороолол 3" төсөл хэрэгжиж эхний ээлжинд хүүхдийн
тоглоомын талбай, авто замын өргөтгөл, зогсоолын ажлууд хийгдсэн. Харин энэ оны
6 дугаар сараас ногоон байгууламж, хашаажуулалтын ажлууд хийгдэж
эхэлжээ. Уг ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын "Свебау хаус" ХХК
тендерт шалгарсан аж. Гүйцэтгэгч компанийхан 8 дугаар сарын 29 гэхэд ажлаа
дуусган захиалагчид хүлээлгэн өгөх гэрээ хийгдсэн байна. Тэд 9,10 дугаар багийн
нийт 8 байршилд талбайн тохижилтыг хийнэ. Одоогоор хашаажуулах ажил үндсэндээ
дуусах шатандаа орсон. Ирэх 7 хоногт Канад технологийн таримал зүлгийг бэлдсэн
хөрсөн дээрээ суулгах ажлыг хийж дуусгах юм байна.