Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН ХОТЫН ИРЭХ 4 ЖИЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД БОЛЛОО

2016-09-08

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны /2016-2020 он/ хөтөлбөрт иргэдээс санал авах тухай” 7 цуврал нээлттэй хэлэлцүүлгийг 2016 оны 9 дүгээр сарын 5,6,7-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгүүдийг  Засаг даргын тамгын газар, Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимтай хамтран явуулж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хууль зүйн асуудал хариуцсан орлогч дарга Т.Ганболд “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны /2016-2020 он/ хөтөлбөрийн төслийг оролцогчдод танилцуулсан юм.
Нэн тэргүүнд нийгмийн салбарт чиглэсэн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдсан ба  Дархан сумын багуудын төлөөлөл 50 гаруй иргэн оролцож, санал бодлоо илэрхийллээ. 
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн нийгмийн бодлогод нийт 31 зорилтыг тусгажээ. Тухайлбал:
БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГ, СПОРТ /Боловсролын үйлчилгээг төрийн бодлогод нийцүүлэн иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэж, соёл урлаг, спортыг дэмжин хөгжүүлнэ./
Сургууль цэцэрлэгийн менежментийг сайжруулж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Математик, байгалийн ухааны шинжлэлд суурилсан STEM олон улсын төвшний ахлах сургууль байгуулна
Төрийн өмчийн бүх сургуулиуд бага, суурь, ахлах боловсролын сургуулиудын хэв шинжид бүрэн шилжинэ
Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, хүүхдийн сурах ая тухтай орчныг бүрдүүлнэ. 
“Ном”, “Авьяас” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
“Дарханы иргэд-Оюунлаг, Авьяаслаг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 
“Багшийн хөгжил”, зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш ажилтны мэргэжил, ур чадварыг сайжруулна. 
Их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, эрдэмтэн багш нарын бүтээл туурвилыг орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжилд бодитойгоор ашиглана.
“Боловсрол хотхон”-ы бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэх мэт 16 зорилт
ЭРҮҮЛ МЭНД /Эрүүл мэндийн салбарын менежмент, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна/
Хүн амын эрэлт хэрэгцээтэй уялдуулан тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, урьдчилан сэргийлэх болон оношилгоо, эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулна. 
Эрүүл мэндийн байгууллагуудын материаллаг бааз, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлж, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх таатай орчныг бүрдүүлнэ.
Нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дэмжих замаар сэргийлж болох эх хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж эрх хүүхдийн эндэгдэлгүй ажиллана. 
Зонхилон тохиолдох халдварт бус өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхитэй оролцоо нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулна. 
Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, бэлэн байдлыг сайжруулж, зонхилон тохиолдох халдварт өвчний тархалтыг бууруулна. 
“Эрүүл-Дарханчууд” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн 6 зорилт
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ /Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулна./
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, байнгын ажлын байранд зуучлах замаар ажилгүйдлийн түвшинг бууруулан мэдээллийн цахим сүлжээг боловсронгуй болгоно.
45-аас дээш  насны иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх талаар “Ахмадууд туршлагатай” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.  
Төр, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийг сайжруулж, хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн 3 талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргах хэрэгжилтийг хангана гэх мэт 9 зорилт тус тус тусгагджээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид тус хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт, эдийн нөхцөлийг ул суурьтай судлах, ажлын байрыг нэмэгдүүлэх, их дээд сургууль дөнгөж төгссөн шинэ боловсон хүчнийг орох нутагтаа ажиллах нөхцлийг хангах, Дархан сумын 1-3 багт өрхийн эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, шинээр баригдсан орон сууцнуудын 1 давхарт хүүхдийн цэцэрлэг барих, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг байрлуулах “Түр хамгаалах байр” байгуулах зэрэг олон санал санаачлагуудыг гаргасан юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%