Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ХӨГЖЛИЙН УРТ ХУГАЦААНЫ БОДЛОГЫГ БОЛОВСРУУЛНА

2016-09-08

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны /2016-2020 он/ хөтөлбөрт  иргэдээс санал авах тухай” нээлттэй хэлэлцүүлгийг /2016.09.05/ “Хөгжлийн бодлого төлөвлөлт, зохион байгуулалт, Санхүү төсвийн бодлого” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
“Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны /2016-2020 он/ хөтөлбөрт хөгжлийн бодлого, төлөвлөлт нийт 30 зорилт багтсан. Үүнд Бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт, Дэд бүтэц-зорилт, Үйлдвэржилт гэсэн дэд зорилтууд тусгагдсан. Тодруулбал 
БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ /Аймгийн хөгжлийн баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж, эдийн засгийн үр ашигтай бодлого, үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ/
Аймгийн хөгжлийн цогц бодлого /2009-2021 он/-ыг тодотгож, хэрэгжилтийг хангуулна.  
Аймгийн хөгжлийн урт хугацааны бодлого /2016-2030 он/-ын баримт бичгийг боловсруулж, хэрэгжилтийг хангуулна.
Аймгийн хөгжлийн цогц бодлого /2009-2021 он/-ыг тодотгож, хэрэгжилтийг хангуулна.  Аймгийн хөгжлийн урт хугацааны бодлого /2016-2030 он/-ын баримт бичгийг боловсруулж, хэрэгжилтийг хангуулна.
Гэр хороололд “Тохилог хороолол” төслийг хэрэгжүүлнэ.  
Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “Миний гэр-Манай байр” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Үерийн далан, сувагжуулалтын байгууламжийг засварлаж, өргөтгөнө.
Дархан суманд Орон сууцны контор байгуулж, ажиллуулна. 
Дархан суманд иргэд, олон нийтийн соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
ДЭД БҮТЭЦ /Аймгийн хэмжээнд дэд бүтцийн салбарыг эрчимтэй хөгжүүлж, хөгжлийн таатай орчинг бүрдүүлнэ./
Аймгийн хэмжээнд цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, эрчим хүчний найдвартай ажиллагааг хангуулна. 
Сумдын ундны усны эх үүсвэр, төвлөрсөн усан хангамж, ариутгах татуурга, шугам хоолой, цэвэрлэх байгууламжийг шинэчилж, өргөтгөнө. 
“Орон нутгийн авто замыг сайжруулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. 
Аймгийн авто тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, стратегийг боловсруулж, хэрэгжүүлнэ. 
Орон нутгийн авто зам, замын байгууламж, тээврийн үйлчилгээг хариуцсан мэргэжлийн байгууллагатай болно.
Аймгийн хэмжээнд хатуу хучилттай замыг шинэчлэн сайжруулна.
Дархан-Шарын гол чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгоно.
Шинэ-Хуучин Дарханыг холбосон Антентай толгой 8 км төв авто замыг үргэлжлүүлэн барьж дуусгана.  
Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийтийн тээврийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлнэ.
ҮЙЛДВЭРЖИЛТ /Аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, иноваци шингэсэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжинэ./
“Дархан Үйлдвэрлэл, технологийн парк"-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын бизнес эрхлэх, хамтран ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлнэ. 
Орон нутаг дахь байгалийн түүхий эдийн нөөцөд тулгуурлан барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. 
Төмөртэй, Төмөр толгойн ордуудыг ашиглаж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг цогцолбор хэлбэрээр өргөжүүлнэ.  
Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн цогцолборыг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, орон нутгийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хөгжүүлнэ.
Нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжинэ. 
Оёмол, нэхмэл, сүлжмэл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ. 
Арьс, шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлийг байгальд ээлтэй цогцолбор хэлбэрээр хөгжүүлнэ.
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг гадаад зах зээлд гаргахад бодлогоор дэмжинэ. 
Алслагдсан багт “Ахуй үйлчилгээний нэгдсэн цэг” байгуулна гэсэн зорилтууд багтжээ.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс Орон сууцны контор байгуулах уг мөрийн хөтөлбөрийн биелэлтэд шаардагдах эдийн засгийн баталгааг хангах, Жишиг хорооллын бүтээн байгуулалтын ашиглалт хамгаалалтыг сайжруулах, орчны бохирдлыг арилгахад оршин суугчдын оролцоог нэмэх, Цэнгэлдэх хүрээлэнгийн ханыг дагуулж, хаалга цонхыг битүүлэн, дээвэрлэж, стандартад нийцсэн стадион болгох, “Хотын мастер төлөвлөгөө”-тэй болох, нийтийн эзэмшлийн зам талбайд хонгилын системийг нэвтрүүлэх зэрэг саналуудыг гаргалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%