Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт явуулна

2016-10-03

Өнөөдөр /2016.10.03/ Тэргүүлэгчдийн хурлаар “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг зохион байгуулах  ажлын хэсэг байгуулагдлаа.

Төрийн захиргааны албан хаагчдын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх замаар төрийн албаны стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулахад энэхүү шаталсан сургалтын зорилго оршиж байна.

Сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын Засаг даргынТамгын газар хамтран зохион байгуулах бөгөөд 10 дугаар сарын 15-аас 11 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд  үргэлжилнэ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%