Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2016.10.03/ болж, 9 асуудлыг хэлэлцлээ.
Монгол
Улсын цол, одон медальд уламжиллаа
Дархан-Уул аймгийн Төрийн захиргаа, боловсрол, биеийн тамир спортын салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар тодорхойлсон хамт олны болон дээд байгууллагын саналыг дэмжин, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлав.
ОЙГООС
МОД БЭЛТГЭХ ХУВААРИЙГ БАТЛАВ
Аймгийн хэмжээнд нийт 71 ойн нөхөрлөл, ААНБ үйл ажиллагаа явуулж, нийт 61140 га талбайг гэрээгээр хариуцан хамгаалж байна. Харин Дархан-Уул аймагт "Домогт Шарын гол" ХХК, "Баялаг Шарын гол" ХК, "Зорголт хавчуу" ГЗБХНөхөрлөл, Сувд сүлжээ ХХК, "Элбэг Шарын гол" ХХК, "Тэгш цацралт" ХХК зэрэг 6 байгууллага ойн арчилгааны болон цэвэрлэгээний огтлолт явуулах замаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх зөвшөөрөл аван, гүйцэтгэжээ. Тухайн жилд түлээний болон хэрэглээний зориулалтаар бэлтгэх модны дээд хязгаарыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоодог юм.
Аймгийн Байгаль орчин,
ногоон хөгжил, аялал жуулчлалын газраас танилцуулсан судалгааг үндэслэн, 2016
онд ойгоос хэрэглээний зориулалтаар 3000 м/куб, түлээний зориулалтаар 600 м/куб
модыг нийт 150 м/квадрат талбайгаас арчилгаа, цэвэрлэгээний огтлолт явуулах
замаар бэлтгэх дээд хягзаарыг тогтоов.
Хурлын үеэр
Тэргүүлэгчдээс уг асуудлыг зохистой хугацаанаас нь хожимдуулж, Тэргүүлэгчдийн
хуралд оруулсан нь иргэн ААНБ-уудын мод
бэлтгэх хугацааг оройтуулж, хүндрэл чирэгдэл учруулж байна хэмээн шүүмжиллээ.
Мөн аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан хязгаарт багтаан ойн арчилгааны болон
цэвэрлэгээний огтлолтыг ойн мэргэжлийн байгууллагаар хийлгэх ажлыг мэргэжлийн
удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, ойн арчилгаа, цэвэрлэгээний
огтлолт явуулах ойн мэргэжлийн байгууллагыг сонгохдоо ойн менежментийн
төлөвлөгөөтэй, 2015 онд мод бэлтгэлийн ажлаа хангалттай сайн гүйцэтгэсэн, ойн
нөөц ашигласны төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулах тоног
төхөөрөмжийн хүчин чадлыг харгалзан, хуваарилалт хийхийг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
Тэргүүлэгчдийн
саналыг авав
Тэргүүлэгчдийн хуралд
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Сонголон
хайрхан” ХХК-ийн хүсэлтийг Хөрөнгө оруулалт,
хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс танилцууллаа.
“Сонголон
хайрхан” ХХК нь элс, хайрганы ордыг түшиглэн, шигшүүрийн үйлдвэр, чулуу
бутлуурын үйлдвэрүүдийг барьж ашиглалтанд оруулан, зарим нэр төрлийн барилгын
түүхий эд материалуудыг үйлдвэрлэн, барилгын зах зээлд нийлүүлдэг бөгөөд үйл
ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр
багийн нутагт харьяалагдах Бэрх-Уулын орчмын 125 га талбайд түгээмэл тархацтай
ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл хүссэн байна.
“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай
хууль”-ийн дагуу “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл
хүссэн өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд Засаг даргаар
дамжуулан, тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг
авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай
зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэхээр заасан байдаг.
Уг заалтын дагуу
Сонголон хайрхан ХХК-иас гаргасан хүсэлтийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
хуралд танилцуулсан бөгөөд Тэргүүлэгчид үйл ажиллагаа нь тогтворжсон, орон
нутгийн томоохон үйлдвэрлэгч байгууллагыг орон нутгаас бодлогоор дэмжих нь
зүйтэй хэмээн үзлээ.
ДАРХАНЫ
АВТО ЗАМ, ТЭЭВРИЙН АСУУДАЛ ХАРИУЦАХ
“ЭЗЭН”-ТЭЙ БОЛЛОО
Аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн хурлаар “Дархан орон нутгийн зам, тээвэр” орон нутгийн өмчит аж
ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, үйл ажиллагааны дүрмийг нь баталлаа.
“Дархан орон нутгийн зам, тээвэр” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь аймгийн нутаг дэвсгэрт, авто замын болон автотээврийн талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийн хэрэгжилтийг хууль, тогтоомжийн хүрээнд хангах, орон нутгийн чанартай авто замын засвар, ашиглалт, хамгаалалтыг хариуцах, зорчигч, нийтийн тээвэр, ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй ажиллах юм.Мөн Хотын дотор нийтийн тээврийн автобусаар үйлчлэх хүрээг нэмэгдүүлэх, маршрут, буудал, зогсоолыг шинээр нээх, тохижуулах, тэмдэгжүүлэх талаар судалгаа, тооцоо хийж, санал боловсруулж шийдвэрлүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий зорчигч тээврийн аж ахуй нэгж, байгууллагуудыг бий болгож хамтран ажиллах, орон нутгийн чанартай авто зам ашигласны хураамж, болон сум хооронд болон хотын доторх зорчигч тээврийн үнэт цаасны борлуулалтаас авах шимтгэл, хураамжийн орлогыг батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулах, Сум хооронд болон хотын доторх нийтийн ба зорчигч тээвэрлэлтийг холбогдох хуулийн тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, хэвийн үйл ажиллагааг хангах зэрэг үүргийг хүлээжээ.
“Дархан орон нутгийн
зам, тээвэр” ОНӨААТҮГазар нь аж ахуйн
тооцоон дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах бөгөөд санхүүжилтийн эх
үүсвэр нь орон нутгийн чанартай авто зам ашигласны хураамж, сум хооронд болон
хотын доторх зорчигч тээврийн үнэт цаасны борлуулалтаас авах шимтгэл,
хураамж,орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, хандив тусламжийн орлогоос
бүрдэх юм.
ТӨРИЙН
АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЯВУУЛНА
Тэргүүлэгчдийн хурлаар “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг
зохион байгуулах ажлын хэсг байгуулагдлаа.
Төрийн захиргааны албан
хаагчдын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх замаар төрийн албаны стандарт, холбогдох
хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг
сайжруулахад энэхүү шаталсан сургалтын зорилго оршиж байна.
Сургалтыг Засгийн газрын
Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, аймаг, сумын
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын
эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын Засаг даргынТамгын газар хамтран
зохион байгуулах бөгөөд 10 дугаар сарын 15-аас 11 дүгээр сарын 15 хүртэлх
хугацаанд үргэлжилнэ.
Аймгийн
ИТХ-ын болон Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны
мөрийн хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаанд өргөн барихаар боллоо
2016 оны 10 дугаар сарын
6-нд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит
бус Гуравдугаар хуралдаан болно.
Уг хуралдаанаар “Аймгийн
2016 оны төсөвт тодотгол хийх тухай”, “Дархан-Уул аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс
бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг
батлах тухай”, “Аймгийн Засаг даргын
2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай” гэсэн 3 асуудлыг
хэлэлцэх юм.
Энэхүү 3 асуудлын
төслийг Тэргүүлэгчдийн хурлаар танилцуулсан бөгөөд Тэргүүлэгчдийн хурлын
тэмдэглэлээр дэмжлээ.
Аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Гуравдугаар Хуралдааны Илтгэл, илтгэгчийг
баталлаа
Аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус гуравдугаар
хуралдаанд аймгийн Засаг дарга С.Насанбат “Аймгийн 2016 оны төсөвт тодотгол
хийх тухай”, “Аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны
хөтөлбөрийг батлах тухай” илтгэлүүдийг тавих бол аймгийн ИТХТ-ийн нарийн
бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн
хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэл батлах тухай”
илтгэх юм.