Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАНЫ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ЖИЛД 14 САЯ КВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭНЭ

2016-10-26

Өнөөдөр /2016.10.25/ Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дарханы 10мвт нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус нарны станцыг дотоодын “Solar power international”, Япон улсын “Sharp” корпораци, “Shigemitsu shoji” компани хамтран байгуулж байгаа бөгөөд байгууламжийн гүйцэтгэл 90 гаран хувьтай явагдаж байна.


Станцыг 12 дугаар сарын 25-нд Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдсоноор Цахилгаан Дамжуулах  Үндэсний Сүлжээ Компанид эрчим хүч нийлүүлж эхэлнэ.

Нэг тутам нь 300 кВт-ын хүчин чадалтай нийт 32274 ширхэг нарны модуны тусламжтайгаар жилд 14.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх юм.



Энэ нь 20,000 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ хэмээн “Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр ярилаа.


Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой бөгөөд цахилгааны холболтын  кабель нь манай орны - 30-40 хэмийн хүйтэн  эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай ажиллах шаардлагыг хангана гэж тооцоолжээ.



Уг станцын үйл ажиллагаатай танилцах үеэр ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хэлэхдээ:  ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг багасахад  сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усан цахилгаан станцуудыг шинээр барьж байгуулан бүс нутгийн эрчим хүчний системд холбох явдал юм. Энэ нь эргээд байгаль орчинд хор хөнөөлгүйн дээр бусад аймаг орон нутгууд эрчим хүчний эх үүсвэрээ шинэчлэх үүд хаалгыг нээж байгаа хэрэг юм хэмээн онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%