Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн /2016.10.28/ боллоо. Энэ өдөр хэлэлцэгдэх асуудлуудыг аймгийн Засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат танилцуулснаар тус удирдах ажилтны зөвлөгөөн эхэлсэн юм.
Зөвлөгөөний эхэнд аймгийн Прокурорын газраас “Прокурор иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцох” талаарх мэдээллийг хүргэв. Түүний дараагаар ОБГ-ын дарга Г.Батбаяр аймгийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай захирамжийн биелэлт, Гал түймрийн болон цаг үеийн мэдээллийг танилцуулсан юм. Мөн аймгийн Татварын хэлтсээс Төсвийн орлого бүрдүүлэлтийн явц, өрийн барагдуулалт, Галт зэвсэг эзэмшигчдийн татварын талаар удирдах ажилтнуудад мэдээллээ. Үргэлжлэн Санхүүгийн хяналт аудитын албанаас Санхүүгийн хяналт шалгалтаар тогтоогдсон актын төлбөрийн талаарх мэдээллийг хүргэсэн юм. 
Дээрх асуудлуудтай холбоотой санал, асуулга явагдсанаас гадна энэхүү зөвлөгөөнөөр удирдах ажилтнууд аймаг орон нутагтай холбоотой цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн зөвлөлдлөө. Үүний дүнд 1. Галт зэвсгийн бүртгэлийн ажилд аймгийн ЦГ, Татварын хэлтэс хамтран ажиллаж хуулийн хугацаанд нь татварыг бүрэн төлүүлэх 2. Аймгийн хэмжээнд аянга зайлуулагч буюу газардуулгыг шалгаж, шаардлагатай газар нь шинээр суурилуулах 3. Төрийн албан хаагчийн сургалтанд ажилтан, албан хаагчдаа хамруулах, 4. ААНБ-иуд орчин тойрныхоо 50 м-н зам талбайг цэвэрлэх зэргийг аймгийн удирдлагуудын зүгээс удирдах ажилтнуудад үүрэг болгов.