Өнөөдөр /2016.11.02/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав. Тус хурлаар Илтгэл, илтгэгч батлах тухай, Тогтоолд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн дахин сонгууль болсонтой холбогдуулан 2016 оны “Хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай” 100 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт б/ Хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэж нэмж оруулахаар тогтлоо.
Мөн Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус Дөрөвдүгээр хуралдаанаар илтгэх илтгэл болон илтгэгчдийг баталсан бөгөөд Хуралдаанд “Дархан-Уул аймгийн ИТХ-ын дахин сонгуулийн дүнгийн тухай” аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Энхбат, “Хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар тус тус илтгэхээр боллоо.
Түүнчлэн Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн Төр захиргаа, Соёл урлаг, нийтийн тээвэр, боловсролын салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим хүмүүсийг Төрийн дээд одон медалиар шагнуулахаар Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжиллаа.