Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Сургалтын эхний өдөр төслийн сургагч багш Б.Эрдэнэцэцэг , А.Янжмаа нар Төлөөлөгчдөд “Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага”, “Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь” сэдвүүдээр мэдээлэл хийсэн бол өнөөдөр /2016.11.18/ үндэсний сургагч багш Р.Тунгалаг-Эрдэнэ, С.Цэгмид нар “Байгаль хамгаалал, газрын харилцаа”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг” сэдвээр сургалт явууллаа.
Энэхүү суурь сургалтыг 2016.11.17, 18-ы өдрүүдэд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд явуулж байгаа бол ирэх 12 дугаар сард сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хамруулах юм.