Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ГХБХБГ-ЫН ХАМТ ОЛОН МАЛЧДАД ТУСЛАХ “1000 ТӨГРӨГ” АЯНД НЭГДЛЭЭ

2016-12-12

                  Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбатын санаачлагаар малчдад туслах “1000 ТӨГРӨГ” аяныг эхлүүлсэн билээ.

            Энэхүү аяны зорилго нь нийт нутгаар өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулж  мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, малчдад туслах, хандив цуглуулж мал маллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг эд материалын дэмжлэг үзүүлэхэд оршиж байна.

            Малчдад туслах “1000 төгрөг” аяны тухай мэдээллийг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамт олон  уг аянд нэгдэж, хандив өглөө.

            Нийт цугласан хандивын 2017.02.15-16 өдрүүдэд малчдад хүргэх юм.

Дарханы ард иргэд та бүхнийг малчдад туслах “1000 төгрөг” аянд нэгдэхийг уриалж байна. Хандивын данс: 5046479492

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%