Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР” –ИЙГ ТОХИОЛДУУЛАН “АХА” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2016-12-12

      НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 9-ны өдрийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” хэмээн тунхагласнаар уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэхүү өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн харьяа Шарын гол, Орхон, Хонгор, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд АХА тэмцээнийг зохион байгууллаа. 

            Тэмцээнд нийт 50 гаруй Төлөөлөгчид оролцож, Монгол улсын Авилгын эсрэг хууль тогтоомж болон сэтгэн бодох чадвар сорьсон асуултуудад хариулж, оюунаа ухаан, мэдлэг чадвараараа өрсөлдсөн юм.

            “Авлигын эсрэг олон улсын өдөр” –ийг тохиолдуулан зохион байгуулсан “АХА” тэмцээнд Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгч Д.Жамбалдорж нэгдүгээр байр, Орхон сумын  ИТХ-ын Төлөөлөгч Н.Энхцацрал хоёрдугаар байрыг тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

        Авлигатай тэмцэх нь дан ганц албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажил биш бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх нь нийгмийн энэхүү сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсооход хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа юм. 

      Энэ ч утгаараа бид уг өдрийг угтаж өмнөх жилүүдэд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулан явуулсан. Тухайлбал: “Авлигагүй ажлын байр” аяныг зохион байгуулан төрийн байгууллагуудад Авлигагүй ажлын байрны туг, дэвтэр аялуулж, Төрийн байгууллагуудын шударга байдлын түвшинг үнэлэх судалгааг авч, судалгаанд дүн шинжилгээ хийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжилтийг хангуулан ажилласан.

      Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимаар дамжуулан Монгол Улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлгийг төрийн албан хаагчид болон иргэдийн дунд гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулж, Авлигын эсрэг хуулийг сурталчлах зорилгоор ЕБСургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд Гар зураг, Шүлэг, Эссэ бичлэгийн уралдаан, АСК тэмцээн, төрийн байгууллага, албан хаагчдын дунд “Авлига ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөл” сэдвээр “ДЭВЖЭЭ” тэмцээнийг тус тус амжилттай зохион байгуулж явуулсан.    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%