Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МАЛЧДАД ТУСЛАХ “1000 ТӨГРӨГ” АЯНД ДАРХАН ЭМ ХАНГАМЖ ХХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЭВ

2016-12-20

     Аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн бусад удирдлагууд /2016.11.20/ Дархан-Уул аймгийн харьяа сумдын малчин өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцсан билээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах үеэр мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтад хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн ба Цаг уур, орчны шинжилгээний газраас цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, манай оронд урьд өмнө тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох цаг агаарын урьдчилсан мэдээллийг олон нийтэд хүргэж, анхааруулсаар байгаа юм.  
Тиймээс аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат малчдад туслахыг уриалж, “1000 төгрөг”  аяныг 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн байна. Энэхүү аянд  одоогийн байдлаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, ЗДТГазар, ГХБХБГ, Цагдаагийн газрын хамт олон нэгдсэн бол өнөөдөр /2016.12.20/ “Монгол эм имфекс” ХХК-ийн Дархан салбар “Эм хангамж” ХХК-ийн хамт олон нэгдлээ.
  Тус байгууллагын хамт олон нэг өдрийн цалингаа нийлүүлж, 150 мянган төгрөгийн өртөг бүхий эм, эмийн бүтээдэхүүнүүдийг малчдад туслах аянд хандивласан бөгөөд даралт тогтворжуулах, халуун бууруулах, үе мөч, өвчин намдаах төрлийн эм бэлдмэлүүдийг сонгож бэлдсэн хэмээн Дархан эм хангамж ХХК-ийн захирал Д.Байгалмаа хэллээ.
Дарханы ард иргэд та бүхнийг мөн малчдад туслах “1000 төгрөг” аянд нэгдэхийг уриалж байна. 
ХАНДИВЫН ДАНС: 5046479492 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%