Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ХАМТ ОЛОН МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД НЭГДЛЭЭ

2016-12-26

Аймгийн ИТХ-ын даргын санаачилсан малчдад туслах аян үргэлжилж байна. Уг аянд одоогийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн нийт 20 гаруй ААНБ хандив өргөөд байгаа юм. 
Тэгвэл өнөөдөр /2016.12.26/ малчдад туслах “1000 төгрөг” аянд Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн хамт олон нэгдэж, хандив өглөө. 
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “Эдгээр цугларсан хандивыг 2017 оны 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд малчдад хүргэх юм. 
Учир нь энэ үеэр өвлийн идэр хүйтнийг дөнгөж давсан малчид маань хаврын хахирган үетэй золгодог. “Дэм дэмэндээ...” хэмээх монгол түмний  эрхэм сургаалийг санаж, Дархан-Уул аймгийн ард иргэд, ААНБайгууллага, хамт олныг “”Малчдад туслах 1000 төгрөгийн аян”-д нэгдэхийг уриалж байна” хэмээлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%