Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шинэ жилийн мэндчилгээ

2017-01-12

Өөдлөн дэвжихийн ерөөлтэй                                                                                                                                                     

                                Өнгөжин жавхаажихын ирээдүйтэй Сайншанд сумын нийт ард иргэд

та бүхэндээ шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье. 

                                Өнгөрч буй 2016 онд аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгууль болж, Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал,

та бүхэнтэйгээ хамтран ажиллах, нутаг орныхоо хөгжлийн чигийг тодорхойлох бодлого зорилтоо хэрэгжүүлэхээр Засаг даргын үйл ажиллагааны

2016-2020 оны “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” мөрийн хөтөлбөр,

2017 онд эдийн засаг нийгмийг хөгжүүлэх  үндсэн чиглэлээ батлан ажиллаж байна. 

                                Өнгөрч буй  2016 онд Сайншандчууд бидний хувьд Паралимпийн хүрэл медальтан, Даамны дэлхийн аварга төрөн гарсан амжилт, бүтээлээр  дүүрэн,

аз хийморь ивээсэн сайхан жил байлаа.                                

                                Ирж буй 2017 онд Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал иргэдийнхээ ирүүлсэн санал хүсэлтийн хариуг иргэддээ хүргэдэг, иргэд рүүгээ чиглэсэн  шинэлэг тогтолцоог бий болгон ажиллана. Аз жаргалтай, амар тайван гэр бүлийн төлөө, хүүхдэд ээлтэй, ахмад настнуудад халамжтай, залуучуудаа дэмжсэн олон сайхан ажлыг хамтдаа хийцгээе.

                                2017 он бид бүхний хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан он жил байх болно гэдэгт итгэл төгс байна. Шинэ оноо хамтдаа угтаж байгаа Сайншанд сумын нийт ард иргэд та бүхэн ирж буй ондоо эрүүл энх, эрч хүч, хүсэл тэмүүлэл,урам зориг, аз хиймориор дүүрэн байж, ажил үйлс тань амжилтын одтой, амьдрал ахуй тань жаргалын гэгээтэй байхын ерөөл өргөе.


САЙНШАНД СУМИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,

ХУРЛЫН ДАРГА Д.ЭРДЭНЭБАЯР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%