Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХААР ЗОРЬЖ БАЙНА

2017-01-12

       Аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн ИТХ-ын Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хороо ‘’Төрийн үйлчилгээний нэгдсэн төв’’-ийн үйл ажиллагаатай өнөөдөр /2017.01.12/ танилцлаа. 
Төрийн байгууллагуудын “Нүүр царай” болсон ‘’Төрийн үйлчилгээний нэгдсэн төв’’ нь 2009 онд Монгол Улсын Засгийн газрын “Нэг цонхны үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр"-ийн дагуу Швейцарын хөгжлийн агентлагын “Нэг цонхны үйлчилгээ”, “Тогтвортой амьжиргаа II” төслийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр байгуулагджээ. 
Иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос, хурдан шуурхай хүргэх зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс,  Иргэний бүртгэл, мэдээлэл, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, Хуулийн этгээдийн бүртгэл,  Нотариат, Өр барагдуулах алба, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, ХААН банк зэрэг байгууллагуудын үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн ажиллуулж байна. 
‘’Төрийн үйлчилгээний нэгдсэн төв’’ нь 2009 – 2015 онд 8 байгууллагын 136 нэр төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор нийт 565475 иргэнд, 2016 онд 7 байгууллагын 86 нэр төрлийн үйлчилгээг  121592 иргэнд үзүүлжээ. 
Уг байгууллагын өдөр тутмын ажлын байдалтай танилцахын зэрэгцээ үйл ажиллагааны явц, үр дүн, цаашид анхаарах зүйл, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагын удирдлагуудтай санал солилцсон юм. 
‘’Төрийн үйлчилгээний нэгдсэн төв’’-ийн байр нь зай талбай бага, иргэдэд үйлчлэх болон албан хаагчид ажиллах орчин нөхцөлийг хангахгүй байгаа бэрхшээлийг арилгах,  ‘’Төрийн үйлчилгээний нэгдсэн төв’’-ийн үйл ажиллагааг жишиг хэмжээнд хүргэхийн тулд юунд анхаарах тухай ярилцлаа.  
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат ‘’Төрийн үйлчилгээний нэгдсэн төв’’-ийн үйл ажиллагааг сайжруулахад ихээхэн анхаарал хандуулна гэдгээ илэрхийлээд, тус байгууллагын үйл ажиллагааны дотоод журмыг шинэчлэх, ялангуяа албан хаагчдын ажил үүргийн хуваарийг нарийвчлан тодорхойлох, мөн бусад аймгуудын ‘’Төрийн үйлчилгээний нэгдсэн төв’’-ийн үйл ажиллагаанаас туршлага судалж шинэ туршлагыг нэвтрүүлэхэд анхаарах, дуу, дүрсний өндөр чанартай 24 цагийн дотоод хяналтын камержуулалт байрлуулах зэрэг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгөв.
Мөн цаашид урсгал зардлын төсвийг шийдвэрлэж, тулгамдаж буй асуудлыг аймгийн ИТХ, Засаг даргын үйл ажиллагааны бодлого чиглэлд тусган шийдвэрлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хүнд сурталгүй, хурдан шуурхай хүргэхийг зорино гэдгээ илэрхийлсэн юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%