Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МЭНДЧИЛГЭЭ

2017-01-14

Жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр тохиодог манай улс, үндэстэний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан Үндсэн хуулиа баталсан түүхт баярын өдрийн мэндийг Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэнд дэвшүүлье. Үндсэн хуулиар хувийн өмчийг хамгаалах хөшүүргийг баталгаажуулснаар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, иргэдийн чөлөөт сонголтоор зохицуулах үндсийг тавьснаараа түүхэн чухал үүрэгтэй болсон юм. Дорноговь нутгийн ард иргэд ээ, Үндсэн хуулийнхаа залгамж чанарыг хадгалан баяжуулж, хүний эрх, эрх чөлөө, иргэдийн улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд оролцох зэрэг үнэт зүйлсийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн мэндийг дахин хүргээд, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай

САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 
ДАРГА Д.ЭРДЭНЭБАЯР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%