Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ОРОН СУУЦ-ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТАВ ТУХТАЙ АМЬДРАЛЫН БАТАЛГАА” ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТ-УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

2017-01-16

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 09 дүгээр тогтоолын дагуу орон сууцны чанар, стандарт хангалтгүй, энэ ажлын хяналт дутуу байгаагаас иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлаар холбогдох төрийн байгууллага, барилгын компани, Сууц өмчлөгчдийн холбоод, иргэдийн төлөөллүүдийг оролцуулсан “Орон сууц-Эрүүл, аюулгүй, тав тухтай амьдралын баталгаа” сэдэвт сонсгол, хэлэлцүүлгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 09 дүгээр сарын 28-нд зохион байгуулж байсан. Тус хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу зохион байгуулсан ажлууд, шинэ орон сууцны м2 дутсан асуудлаар иргэдийн санал гомдлыг шийдвэрлэх, ажлын явцын талаар өнөөдөр буюу 2017 оны 01дүгээр сарын 13-ны өдөр ард иргэдэд мэдээлэл хийлээ. 
Уг уулзалтад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр, нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Эрдэнэбаяр, аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Сансармаа, Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч Т.Урангоо, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын хэлтсийн дарга Ц.Баярмаа, Мааньзав СӨХолбооны дарга Б.Дэлгэртогтох нар оролцож иргэдтэй харилцан санал бодлоо солилцож, хууль эрх зүйн зөвлөгөө өглөө.
Энэхүү уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр ард иргэдэд хандаж хэлэхдээ "Аймгийн ИТХ-аас та бүхний санал хүсэлтийн дагуу бүхий л арга хэмжээг цаг тухайд нь авсан ажиллаж байгаа бөгөөд хохирсон, эрх ашиг нь зөрчигдсөн иргэд өөрсдөө идэвхтэй хөөцөлдөх нь илүү үр дүнд хүрнэ" хэмээн дурдлаа.







Эх сурвалж: http://dornogovi.khural.mn/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%