Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МАЛЧДАД ТУСЛАХ “1000 ТӨГРӨГ” АЯНД ААНБ, ИРГЭД САЙН ДУРААР НЭГДСЭЭР БАЙНА

2017-01-17

        Ойрын хугацаанд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтад хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн ба Цаг уур, орчны шинжилгээний газраас цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, манай оронд урьд өмнө тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох цаг агаарын урьдчилсан мэдээллийг олон нийтэд хүргэж, анхааруулсаар байна.  
Тиймээс аймгийн ИТХ-аас санаачлан малчдад туслах аяныг эхлүүлсэн юм.
12 дугаар сарын 1-нээс эхэлсэн энэхүү аянд одоогийн байдлаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, ЗДТГ, ГХБХБГ, Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг, Статистикийн хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, ХХААГ, БТСГ, Гэрэлтэй  ӨЭМТ, БОАЖГ, ШУТИС, Стандарчлал хэмжилзүйн хэлтэс, Дархан-Ус суваг ХК, Биеийн тамир, спортын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дархан дулааны сүлжээ ТӨХК, Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК, Татварын хэлтэс, Дулаан шарын гол ТӨХК, Уул уурхайн Политехникийн коллеж, Улсын бүртгэлийн хэлтэс, Дархан сумын ИТХ, ажлын алба, Дархан дулааны цахилгаан станц, Дархан эм хангамж ХХК, Нэгдсэн эмнэлэг, Мэд стоб ӨЭМТ, Б.Ганхуягийн гэр бүл, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, 12 дугаар цэцэрлэг, 4 дүгээр цэцэрлэг зэрэг байгууллагууд  нэгдсэн бол 1 дүгээр сарын 16-ны байдлаар 23 дугаар цэцэрлэг, 6 дугаар цэцэрлэг, ХААИС, 1 дүгээр цэцэрлэг, 3 дугаар цэцэрлэг, 13 дугаар цэцэрлэг, Насан туршийн боловсролын төв, Дархан сумын 16 дугаар багийн хуримтлалын “Дэгжих урлан” бүлэг, Энэрэл цогцолбор сургууль, Нийтийн бүжгийн “Ирээдүй” клуб, 5 дугаар цэцэрлэг зэрэг нийт 42 байгууллага, иргэн малчдад туслах аянд нэгджээ. 
Нийт цугларсан хандивыг 2017 оны 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд малчдад хүргэх бөгөөд “Дэм дэмэндээ...” хэмээх монгол түмний  эрхэм сургаалийг санаж, Дархан-Уул аймгийн ард иргэд, ААНБайгууллага, хамт олныг “”Малчдад туслах 1000 төгрөгийн аян”-д нэгдэхийг уриалж байна. 

ХАНДИВЫН ДАНС:  ХААН БАНК 5046479492


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%