Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛД ЗАЛУУСЫН САНАЛЫГ АВАВ

2017-01-18

     Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, НҮБ-ын Хүн амын сан, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран өнөөдөр /2017.01.18/ “Залуучууд Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.Энэхүү хэлэлцүүлэг нь “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөлд Төвийн бүсийн залуучуудын саналыг тусгах зорилготой бөгөөд хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ААНБ, сумдын төлөөлөл 50 гаруй залуучууд оролцсон юм.
Уг арга хэмжээг нээж, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат үг хэлэхдээ: “Аливаа улс орны нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг, хөдөлгөгч хүч нь залуучууд байдаг. Залуучууд тасралтгүй хөгжиж, улс орны хөгжилд идэвхтэй оролцож, орон нутагтаа шинийг бүтээж өөрчилж, шинэчилж чаддаг. Та бүхэн энэхүү “Залуучуудын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсоноор мэдлэг чадвараа нэмэгдүүлэн, санал бодлоо солилцон, аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө мэддэг, чаддаг бүхнээ зориулна гэдэгт итгэлтэй байна. 
Залуучуудыг дэмжих, орон нутгийн хөгжилд тэдний оролцоог дэмжиж ажиллах зорилгоор аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийнхээ хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны Үндсэн чиглэл, Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  “Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг”, “Багшийн хөгжил” “Залуучуудын боловсрол, хөгжил” зэрэг аймгийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжилтийг нь хангуулахаар ажиллаж байна.. 
Мөн нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дэмжих, гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын бодлогыг сайжруулах, “Спорт цогцолбор”-ын барилгын санхүүжилтийг шийдвэрлүүлэн ашиглалтад оруулах зэрэг зорилтуудыг дэвшүүлээд байна” гэв.
 “Залуучууд Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөлд тусгуулахаар Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэх юм байна.
            

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%