Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД “ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ БАЙХ” ХАНДЛАГЫГ ХЭВШҮҮЛНЭ

2017-02-06

      Монгол Улсын Их Хурлын тогтоолоор хэрэгжиж буй “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийн хүрээнд “Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэх” зорилтыг дэвшүүлж, 2030 он хүртэлх төвшинг тодорхойлсон байдаг. 
Үүний тулд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хэвшүүлэхээр зорьж, Эрүүл мэндийн яам болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага хамтран, орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр цуврал сургалт семинар зохион байгуулж байна. Энэхүү сургалтад /2017.02.06/ Төвийн бүсийн аймгууд буюу Дархан-Уул, Орхон-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд хамрагдлаа. 
Сургалтыг нээж, аймгийн ИТХ-ын Г.Эрдэнэбат үг хэлсэн бөгөөд тэрбээр: “Эрүүл мэндийн үйлчилгээнд Хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг хэрэгжүүлэхэд нийгмийн хамгийн ядуу эмзэг хэсгийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, зорилтод бүлгийн иргэдийг хамруулах, орхигдуулахгүй байхад онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээн онцоллоо.
Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл “2016 онд аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагаар 520 мянга гаруй иргэд үйлчлүүлсэн тоо баримт бий. Гэхдээ үүний дийлэнх хувийг өндөр настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд зонхилдог. Харин шилжилт хөдөлгөөн болон өөр аймаг, сумаас манай аймагт суралцаж буй оюутнууд, зорилтод бүлгийн иргэд зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа хүмүүст хүрч ажиллахаар зорьж байна” гэв.
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд Хэнийг ч орхигдуулахгүй байх” сургалтыг 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд болон бусад холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг хамруулж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%