Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОЙГООС БЭЛТГЭХ МОДНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООВ

2017-03-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн хэмжээнд 2017 онд арчилгаа цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх модны дээд хязгаар, талбай тусгаарлалтын хэмжээ, ойн сангийн ашиглах нөөцгүй сумдын мод модон материалын хэрэгцээг хангах сумын нэрсийг хэлэлцэн баталлаа. Тухайлбал: Аймгийн хэмжээнд 2017 онд ойгоос бэлтгэх хэрэглээний модны дээд хязгаарыг 526 га талбайгаас Түлээний модны дээд хязгаарыг аймгийн хэмжээнд 9700 метр куб, хэрэглээний модыг 2860 метр. куб байхаар тогтоолоо. 
Хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат ойгоос мод бэлтгэх батлагдсан дээд хязгаарт багтаан арчилгаа цэвэрлэгээ огтлолт явуулах, хяналт тавих, арчилгаа цэвэрлэгээний огтлолтыг зөвхөн ойн мэргэжлийн байгууллагаар, ойн цэвэрлэгээг ойн нөхөрлөлүүдээр хийлгэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов. 
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас оруулсан саналд 300 ш/метр бургасыг түлээнд хэрэглэхээр заасан байсныг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид эсэргүүцэж, усны эх ундаргын дагуу ургадаг бургасыг түлээнд хэрэглэхийг хориглох нь зүйтэй гэж үзлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%