Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ТӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2017-03-24

Орон нутгийн өмнө тулгарч буй олон бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд төр, ТББ-уудын үр дүнтэй хариуцлагатай хамтын ажиллагаа хамгаас чухал. Иймд аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилтыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн бодлого боловсруулахад ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас эрхлэн “ТӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” зөвлөгөөнийг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулав.

Монгол Улсын хэмжээнд 15.0 мянга гаруй ТББ бүртгэлтэй байдаг байна. Үүнээс Дархан-Уул аймагт 450, Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 398, улирлын тайлан балансаа гарган тогтмол үйл ажиллагаа явуулдаг Татварын хэлтэст бүртгэлтэй 43 гаруй төрийн бус байгууллага байдаг ба эдгээр байгууллагууд 32 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

“Хөгжлийн төлөө түншлэл” уриатай тус зөвлөгөөнд 38 төрийн байгууллагын төлөөлөл, 82 төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий нийт 120 төлөөлөгч оролцож үр дүнтэй хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Дээрх зөвлөгөөнийг угтаж иргэн, төрийн бус байгууллагаар /ТББ/ гүйцэтгүүлэх ажилд санал авсан. Мөн энэ сарын 22-ны өдөр аймгийн Иргэний танхимтай хамтран “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж нийтдээ 29 байгууллагын 62 саналыг хүлээж авч нэгтгэсэн тухай танилцуулж байлаа.

Цаашдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар өнгөцхөн биш, бодит ажлуудад хамтран ажиллах үүднээс бид шинэ үүд хаалгыг нээж байна. Энэхүү зөвлөгөөнөөс эерэг үр дүн хүлээж байна хэмээн аймгийн Засаг дарга С.Насанбат хэлсэн үгэндээ онцолсон юм.

Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбооны Нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээрийг үзэглэж, аймгийн Засаг дарга, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээг байгуулав. Мөн JCI Дархан салбар, Монголын спорт аялалын холбооны Дархан салбар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, ХААИС-ийн дэргэдэх “Бизнес судлал, сургалтын төв” ТББ, Дарханы оюутны холбоо, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Дархан-Уул аймаг дахь салбар, аймгийн ахмадын хороо, ахмад багш нарын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоодтой 10 санамж бичигт гарын үсэг зурлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%